MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-28

Энэ өдөр нийт 432,804,755 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 152,465,807 төгрөгийн үнийн дүн бүхий 528,321 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +8.33%), Гермес центр ХК (HRM +6.34%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +5.01%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Инвескор ББСБ ХК (INV -5.27%), Түмэн шувуут ХК (TUM -3.83%), Хас Банк (XAC -3.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,421 ширхэг нэгж эрх 13,455,938 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаас 400,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 51,594 ширхэг үнэт цаас 266,483,010 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 432,804,755 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.68% хувиар буурч, 35,346.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,224,561,335,888 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ