MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-26

Энэ өдөр нийт 43,724,246,547.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 367,076,515 төгрөгийн үнийн дүн бүхий 448,423 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бодь Даатгал ХК (BODI +5.00%), Мандал Даатгал ХК (MNDL +3.26%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +2.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -12.93%), Адуун чулуун ХК (ADL -10.00%), Монос хүнс ХК (MFC -3.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,556 ширхэг нэгж эрх 5,476,910 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,700 ширхэг үнэт цаас 269,495,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 100 ширхэг үнэт цаас 10,000 ам.доллар (35,939,300 ₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,496,000 юань буюу 5,275,097,680 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 422,400 ам.доллар буюу 1,518,076,032 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,288,000 ам.доллар буюу 15,410,771,840 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,336,000 юань буюу 3,184,346,880 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,380,800 ам.доллар буюу 8,556,428,544 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 2,532,480 ам.доллар буюу 9,101,555,846.4 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 43,724,246,547.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.11% хувиар буурч, 48,554.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,333,470,238,586 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ