MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-25

Энэ өдөр нийт 68,229,148,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 157,392,668 төгрөгийн үнийн дүн бүхий 484,023 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +9.09%), Женко тур бюро ХК (JTB +7.33%) Айтүүлс ХК (ITLS +5.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -11.73%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -10.54%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -5.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,045 ширхэг нэгж эрх 4,757,887 төгрөгөөр,

  • Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 15,232,000 юань буюу 7,268,101,120 төгрөгөөр,

  • Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 15,488,000 юань буюу 7,390,254,080 төгрөгөөр,

  • Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тн 1/3 коксжих нүүрс 15,372,000 доллар буюу 53,408,642,944 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 68,229,148,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.82% хувиар өсч, 35,586.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,282,636,881,132 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ