MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-24

Энэ өдөр нийт 14,097,527,580 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 127,339,607 төгрөгийн үнийн дүн бүхий 499,901 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сэндли ББСБ ХК (SEND +2.11%), Инвескор ББСБ ХК (INV +1.77%) Би ди сек ХК (BDS +1.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол нэхмэл ХК (MNH -14.60%), Ремикон ХК (RMC -13.82%), Түмэн шувуут ХК (TUM -5.57%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,759 ширхэг нэгж эрх 1,554,373 төгрөгөөр,

  • Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,464,000 юань буюу 6,892,819,200 төгрөгөөр,

  • Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,848,000 юань буюу 7,075,814,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 14,097,527,580 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.78% хувиар буурч, 35,297.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,276,870,267,240 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ