MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-23

Энэ өдөр нийт 7,520,378,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 271,784,240 төгрөгийн үнийн дүн бүхий 486,577 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хасу-Мандал ХК (HSR +14.99%), Дорнод худалдаа ХК (DES +14.97%), Цагаантолгой ХК (TSA +14.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -11.11%), Айтүүлс ХК (ITLS -4.95%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,514 ширхэг нэгж эрх 1,793,308 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 88,401 ширхэг үнэт цаас 535,710,060 төгрөгөөр,

  • Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,080,000 юань буюу 6,711,091,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,520,378,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар өсч, 35,575.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,377,834,691,517 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ