MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-19

Энэ өдөр нийт 416,077,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 367,928,318 төгрөгийн үнийн дүн бүхий 884,003 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +8.25%), Сэндли ББСБ ХК (SEND +4.79%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +3.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Силикат ХК (SIL -14.98%), Махимпекс ХК (MMX -11.24%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -9.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,248 ширхэг нэгж эрх 8,048,994 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 680 ширхэг үнэт цаас 34,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 61 ширхэг бонд 6,100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 416,077,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.39% хувиар буурч, 47,853.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,916,053,563,041 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ