MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-18

Энэ өдөр нийт 151,309,959,732 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 178,647,158 төгрөгийн үнийн дүн бүхий 1,108,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN + 10.90%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +10.00%), Айтүүлс ХК (ITLS +5.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан нэхий ХК (NEH -4.60%), ЛэндМН ББСБ ХК (LEND -3.62%), Монгол Базальт ХК (MBW -3.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,442 ширхэг нэгж эрх 9,223,774 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1, 500,000 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 багц 320,000 тн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 43,520,000 доллар буюу 151,120,588,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 151,309,959,732 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.23 хувиар өсч, 35,948.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,438,934,494,779 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ