MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-17

Энэ өдөр нийт 808,607,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 149,659,552 төгрөгийн үнийн дүн бүхий 859,944 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +13.04%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +5.94%), Монгол Базальт ХК (MBW +3.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -12.73%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -6.19%), Айтүүлс ХК (ITLS -5.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,786 ширхэг нэгж эрх 7,441,062 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1,152,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 3,018,400 ширхэг үнэт цаас 650,355,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 808,607,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 35,866.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,493,790,324,591 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ