MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-16

Энэ өдөр нийт 6,668,603,226 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 306,981,497 төгрөгийн үнийн дүн бүхий 643,216 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрчим Баян Өлгий ХК (BOE +14.89%), УБ-БҮК ХК (BUK +14.77%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +9.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хаан банк ХК (KHAN -0.76%), Сэндли ББСБ ХК (SEND -0.65%), Богд Банк ХК (BOGD -0.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 58,446 ширхэг нэгж эрх 11,675,729 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 3,268,000 ширхэг үнэт цаас 250,002,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 12,800,000 юань буюу 6,098,944,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 6,668,603,226 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.84% хувиар өсч, 35,826.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,586,099,895,660 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ