MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-14

Энэ өдөр нийт 496,035,579 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 08 дугаар сарын 13-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 436,228,700 төгрөгийн үнийн дүн бүхий 758,514 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +8.16%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +5.45%), Богд Банк ХК (BOGD +3.65%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гранд системс ХК (LOT -3.70%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -3.10%), Премиум Нэксус ХК (CUMN -1.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 48,597 ширхэг нэгж эрх 34,132,999 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 154 ширхэг үнэт цаас 7,700,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 180 ширхэг бонд 17,973,880 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 496,035,579 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09% хувиар буурч, 48,841.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,135,070,343,913 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ