MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-05

Энэ өдөр нийт 338,243,043,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 430,330,097 төгрөгийн үнийн дүн бүхий 747,316 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тав ХК (TAV +14.99%), Ариг гал ХК (EER +9.80%), Сэндли ББСБ ХК (SEND +7.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -5.67%), Таван толгой ХК (TTL -3.04%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -1.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 1 сангийн 4,990 ширхэг нэгж эрх 4,465,633 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 400 ширхэг үнэт цаас 39,940,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 586 ширхэг үнэт цаас 58,600 ам.доллароор

  • Багцын арилжаанд нийт 290,529 ширхэг үнэт цаас 1,784,972,660 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ" (Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,673,100 ам.доллар буюу 6,004,688,976 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,408,408,960 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 90,934,400 ам.доллар буюу 326,359,924,224 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 338,243,043,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.33% хувиар буурч, 49,077.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,193,133,878,226 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ