08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 409,999,450 төгрөгийн үнийн дүн бүхий 615,590 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хар тарвагатай ХК (TVT +15.00%), Тахь-ко ХК (TAH +8.82%), Монос хүнс ХК (MFC +2.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ариг гал ХК (EER -8.93%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -6.78%), Женко тур бюро ХК (JTB -6.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 1 сангийн 3,429 ширхэг нэгж эрх 3,059,756 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 3,530 ширхэг үнэт цаас 352,510,800 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 45 ширхэг үнэт цаас 4,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,240,000 юань буюу 5,096,652,800 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ" (Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 4 багц 13,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 858,000 ам.доллар буюу 3,079,181,820 төгрөгөөр тус тус арилжигдсан.
Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.2% хувиар буурч, 49,238.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,241,109,909,072 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ