MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-02

Энэ өдөр нийт 7,448,992,442 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 103,107,862 төгрөгийн үнийн дүн бүхий 952,720 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тахь-ко ХК (TAH +15.00%), Хишиг уул ХК (HSX +14.98%), Могойн гол ХК (BDL +14.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -6.68%), Монгол Базальт ХК (MBW -5.08%), Монос хүнс ХК (MFC -3.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,035 ширхэг нэгж эрх 603,420 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,500 ширхэг үнэт цаас 148,290,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,531 ширхэг үнэт цаас 152,995,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,592,000 юань буюу 7,043,996,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,448,992,442 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.91% хувиар буурч, 36,300.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,790,945,200,501 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ