MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-01

Энэ өдөр нийт 8,788,124,825 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 175,914,280 төгрөгийн үнийн дүн бүхий 1,714,590 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.96%), Крипто Үндэстэн ХК (CNF +9.73%), Айтүүлс ХК (ITLS +8.07%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мерекс ХК (MRX -14.98%), Жуулчин дюти фрий ХК (SUL -14.93%), Хай би ойл ХК (HBO -9.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,665 ширхэг нэгж эрх 23,054,255 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,000 ширхэг үнэт цаас 493,300,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 1,051,335 ширхэг үнэт цаас 1,190,002,360 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,336,000 юань буюу 6,928,875,520 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,811,146,415 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.07% хувиар буурч, 36,633.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,812,496,814,265 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ