MSE
Бусад мэдээ
Зах зээл

07-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-31

Энэ өдөр нийт 36,853,686,845 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 327,509,288 төгрөгийн үнийн дүн бүхий 772,272 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гутал ХК (GTL +15.00%), Улаансан ХК (UNS +14.39%), Баянгол зочид буудал ХК (BNG +10.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Инновэйшн инвестмент ХК (QPAY -12.56%), Дархан нэхий ХК (NEH -8.26%), Тахь-ко ХК (TAH -8.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,747 ширхэг нэгж эрх 3,417,569 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10,892 ширхэг үнэт цаас 309,755,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 432,300 ам.доллар буюу 1,550,556,348 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 9,664,000 ам.доллар буюу 34,662,448,640 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 36,853,686,845 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.23% хувиар буурч, 49,270.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,245,445,229,896 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ