04-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 3,743,859,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 797,635,324 төгрөгийн үнийн дүн бүхий 1,094,877 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол алт ХК (ERS +15.00%), Өндөрхаан ХК (ONH +14.56%), Талх чихэр ХК (TCK +9.01%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -14.26%), Улаанбаатар хивс ХК (UBH -12.32%), Улсын их дэлгүүр ХК (UID -11.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 19,661 ширхэг нэгж эрх 9,425,107 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 3,810 ширхэг үнэт цаас 370,500,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11,150 ширхэг үнэт цаас 1,116,648,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 34 ширхэг үнэт цаас 3,400 ам.доллароор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 402,600 ам.доллар буюу 1,437,511,482 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 3,743,859,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.41% хувиар өсч, 48,937.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,153,011,530,422 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ