MSE
Бусад мэдээ
Зах зээл

04-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-21

Энэ өдөр нийт 16,101,735,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 467,514,284 төгрөгийн үнийн дүн бүхий 1,001,101 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол савхи ХК (UYN +14.96%), Дархан нэхий ХК (NEH +12.38%), Махимпекс ХК (MMX +10.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шевро ХК (MVO -14.99%), Увс чацаргана ХК (CHR -14.94%), Монос хүнс ХК (MFC -5.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,277 ширхэг нэгж эрх 6,900,025 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 600 ширхэг үнэт цаас 59,934,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 352 ширхэг үнэт цаас 35,200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Андын Илч" ХХК-ийн 6 багц 38,400 тонн чийг багатай хүрэн нүүрс 5,376,000 юань буюу 2,624,186,880 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,623,400 ам.доллар буюу 12,908,000,160 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 16,101,735,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.27% хувиар өсч, 48,177.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,836,592,712,056 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ