MSE
Бусад мэдээ
Зах зээл

04-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-16

Энэ өдөр нийт 6,066,564,216 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 182,038,390 төгрөгийн үнийн дүн бүхий 475,978 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сор ХК (SOR +14.33%), Дархан нэхий ХК (NEH +12.70%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +3.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүннү менежмент ХК (HBZ -14.99%), Махимпекс ХК (MMX -4.90%), Инвескор ББСБ ХК (INV -4.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,566 ширхэг нэгж эрх 3,581,246 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 686 ширхэг үнэт цаас 68,600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 8,960,000 юань буюу 4,339,955,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 415,800 ам.доллар буюу 1,472,389,380 төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр нийт 6,066,564,216 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.41% хувиар буурч, 47,280.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,710,979,670,219 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ