04-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 13,264,858,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 662,665,425 төгрөгийн үнийн дүн бүхий 1,355,915 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол шилтгээн ХК (MSH +14.90%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +13.84%), Хай би ойл ХК (HBO +12.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монос хүнс ХК (MFC -7.30%), Силикат ХК (SIL -6.25%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -5.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,820 ширхэг нэгж эрх 9,109,569 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 70,010 ширхэг үнэт цаас 6,999,800,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 532 ширхэг үнэт цаас 53,200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,540,083,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 13,264,858,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.22% хувиар буурч, 49,557.97 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,713,056,543,837 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ