MSE
Бусад мэдээ
Зах зээл

03-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-25

Энэ өдөр нийт 9,123,811,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 365,759,752 төгрөгийн үнийн дүн бүхий 756,712 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сор ХК (SOR +8.33%), Сэндли ББСБ ХК (SEND +7.97%), Ард Даатгал ХК (AIC +6.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (TAND -12.96%), Хөх ган ХК (HGN -12.67%), Сүү ХК (SUU -12.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,549 ширхэг нэгж эрх 159,539 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,010 ширхэг үнэт цаас 2,001,000 ам.доллароор,

  • Багцын арилжаагаар 1,370,000 ширхэг үнэт цаас 306,030,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,492,083,450 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 9,123,811,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 2.95% хувиар буурч, 49,435.11 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,605,143,936,948 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ