MSE
Бусад мэдээ
Зах зээл

03-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-20

Энэ өдөр нийт 251,194,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 238,219,479 төгрөгийн үнийн дүн бүхий 936,891 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +11.08%), Хөх ган ХК (HGN +10.61%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -9.44%), Мик холдинг ХК (MIK -8.82%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -5.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,946 ширхэг нэгж эрх 7,725,269 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаас 250,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 251,194,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.69% хувиар буурч, 51,565.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,988,279,437,932 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ