03-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 7,126,476,271 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 1,837,422,563 төгрөгийн үнийн дүн бүхий 2,320,908 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Булигаар ХК (MBG +12.16%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +4.83%), Инвескор ББСБ ХК (INV +3.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянтээг ХК (BTG -14.98%), Өндөрхаан ХК (ONH -13.97%), Хөх ган ХК (HGN -9.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,115 ширхэг нэгж эрх 23,012,868 төгрөгөөр арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
“Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,512,969,480
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 7,808,000 юань буюу 3,753,071,360 төгрөгөөр арилжигдсан.
Энэ өдөр нийт 7,126,476,271 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 2.12% хувиар өсч, 51,925.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,054,131,863,450 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ