MSE
Бусад мэдээ
Зах зээл

03-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-17

Энэ өдөр нийт 4,816,618,358 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 845,070,603 төгрөгийн үнийн дүн бүхий 678,776 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +5.98%), Монгол шуудан ХК (MNP +4.46%), Махимпекс ХК (MMX +4.32%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.56%), Улсын их дэлгүүр ХК (UID -8.81%), Премиум Нэксус ХК (CUMN -6.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,615 ширхэг нэгж эрх 4,983,667 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 15,040 ширхэг үнэт цаас 1,495,647,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,000 ширхэг үнэт цаас 489,750,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,385 ширхэг үнэт цаас 138,500 доллароор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 432,300 ам.доллар буюу 1,500,452,778 төгрөгөөр арилжигдсан.

Энэ өдөр нийт 4,816,618,358 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.65% хувиар буурч, 50,880.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,228,055,956,014 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ