MSE
Бусад мэдээ
Зах зээл

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 247,083,643 төгрөгийн үнийн дүн бүхий 692,993 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.95%), Женко тур бюро ХК (JTB +14.55%), Жуулчин дюти фрий ХК (SUL +13.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сүү ХК (SUU -9.51%), Дархан нэхий ХК (NEH -9.09%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -4.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,912 ширхэг нэгж эрх 11,256,816 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 25,204 ширхэг үнэт цаас 2,365,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 432,300 ам.доллар буюу 1,486,618,420 төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09% хувиар өсч, 52,097.76 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,305,755,498,542 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ