MSE
Бусад мэдээ
Зах зээл

02-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-25

Энэ өдөр нийт 1,910,402,118 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 414,367,943 төгрөгийн үнийн дүн бүхий 1,094,521 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нэхээсгүй эдлэл ХК (NXE +14.97%), Могойн гол ХК (BDL +13.66%), Гермес центр ХК (HRM +9.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -13.79%), Жуулчин дюти фрий ХК (SUL -13.59%), Женко тур бюро ХК (JTB -12.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,207 ширхэг нэгж эрх 9,415,755 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,485,618,420 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,910,402,118 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.46% хувиар буурч, 52,009.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,296,274,023,594 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ