MSE
Бусад мэдээ
Зах зээл

02-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-24

Энэ өдөр нийт 4,227,057,807 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 603,110,897 төгрөгийн үнийн дүн бүхий 7,182,903 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +15.00%), Тээвэр-Ачлал ХК (ACL +14.99%), Тахь-ко ХК (TAH +14.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -15.00%), Монгол алт ХК (ERS -14.53%), Сүү ХК (SUU -11.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 41,421 ширхэг нэгж эрх 21,386,910 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 36,042 ширхэг үнэт цаас 3,595,760,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 68 ширхэг үнэт цаас 6,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 4,227,057,807 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.94% хувиар буурч, 52,249.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,312,999,501,522 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ