MSE
Бусад мэдээ
Зах зээл

02-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-17

Энэ өдөр нийт 3,531,408,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 1,634,162,724 төгрөгийн үнийн дүн бүхий 6,459,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр-Ачлал ХК (ACL +14.99%), Сор ХК (SOR +14.99%), Нако түлш ХК (NKT +14.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жидакс ХК (SOH -14.86%), Шарын гол ХК (SHG -8.34%), Премиум Нэксус ХК (CUMN -7.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 19,586 ширхэг нэгж эрх 6,137,302 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 70,997 ширхэг үнэт цаас 407,167,795 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,483,941,030 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 3,531,408,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 54,018.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,752,852,231,715 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ