MSE
Бусад мэдээ
Зах зээл

01-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-01-27

Өнөөдрийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 836,319 ширхэг үнэт цаасыг нийт 352,052,422.77 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 341,456,845.77 төгрөгийн үнийн дүн бүхий 821,725 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU +15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -12.50%) болон "Оллоо" ХК (OLL -11.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 14,504 ширхэг нэгж эрхийг нийт 1,595,577 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 21496.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,994,154,314,193.77 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ