01-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 11,079,985,813 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 353,483,486 төгрөгийн үнийн дүн бүхий 644,910 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%), Хөвсгөл ХК (HVL +15.00%), Махимпекс ХК (MMX +3.21%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хишиг уул ХК (HSX -15.00%), Монгол савхи ХК (UYN -14.41%), Хот девелопмент ХК (SDT -13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,938 ширхэг нэгж эрх 7,912,383 төгрөгөөр арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,108,360,960 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 382,800 ам.доллар буюу 1,305,114,492 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 382,800 ам.доллар буюу 1,305,114,492 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 11,079,985,813 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.8% хувиар буурч, 41,449.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,143,942,903,770 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ