MSE
Бусад мэдээ
Зах зээл

01-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-02

Энэ өдөр нийт 236,354,865 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 212,157,684 төгрөгийн үнийн дүн бүхий 666,304 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.55%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +6.08%), ЛэндМН ББСБ ХК (LEND +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -5.70%), Бодь Даатгал ХК (BODI -4.94%), Ард Даатгал ХК (AIC -3.99%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 48,463 ширхэг нэгж эрх 7,966,681 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 163 ширхэг бонд 16,230,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 236,354,865 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.7% хувиар буурч, 40,733.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,531,787,885,215 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ