• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47678.39

( -366.56 -0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47678.39 -366.56
MSE A Индекс 18265.63 -94.98
MSE B Индекс 14937.26 -87.67

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-07 16:12:40

Энэ өдөр нийт 45,380,264,761 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-10-07 11:16:25

2024 оны 9 дүгээр сарын 30-наас 2024 оны 10 дугаар сарын 04-ний хооронд өдөрт дунджаар 23,361,364,988.6 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ “ОЛОН УЛСЫН ЭКО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д МОД ТАРИЛАА

2024-10-07 09:38:28

Энэ үеэр тус байгууллагаас “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэнд батламжийг гардуулж, хойшид суулгацын арчлалт хамгаалалтыг “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” бүрэн хариуцахаа мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2024” ЭХЭЛЛЭЭ

2024-07-08 09:52:00

Монголын эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжлэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үг хэлж байна. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр ийнхүү эхэлсэн бол үдээс хойш салбар хуралдаан “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” сэдвээ үргэлжилнэ.

Түүнчлэн ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан сэдвээр салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулна.

Чуулганы 8-р салбар хуралдаан буюу “Хөрөнгө санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж хэлэлцүүлэгт "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т. Хаш-Эрдэнэ панелистаар оролцоно.

2010 оноос эхэлсэн эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2000 шахам төлөөлөл оролцож байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ