• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК 2022 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-04-19 15:45:38

Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК нь 2022 оны 1 дүгээр улирлын санхүү болон үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Цэвэр орлого өмнөх оны мөн үеэс 246.66%-иар өсч 41.6 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр алдагдал 4.9%-иар өссөнөөр 4.3 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна;

  • Нийт хөрөнгө 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 13.16%-иар өсч 130.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Уг танилцуулгын үеэр татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон Ковид-19 цар тахлын дараах бизнесийн сэргэлтийн талаар танилцууллаа. 

"Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК нь санхүү болон үйл ажиллагааны тайлангаа улирал тутам олон нийтэд танилцуулах бөгөөд 2022 оны 2 дугаар улирлын үр дүнгийн танилцуулгыг 7 дугаар сарын 25-ны өдөр, 3 дугаар улирлын үр дүнгийн танилцуулгыг 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус зохион байгуулахаар боллоо. 

Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ