• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“БОГД БАНК” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-15 13:49:38

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Богд банк ХК-ийн Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол 08 дугаар сарын 15-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • Богд банкны өөрийн хөрөнгө 2023 оны хагас жилийн байдлаар 130.5 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд 7.8 дахин, жилд дунджаар 32%-иар өссөн.

  • Нийт хөрөнгө 2023 оны 2-р улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 50%-аар өсч, 588.78 тэрбум төгрөгт хүрлээ. 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт хөрөнгө 35 дахин, жил бүр дунджаар 45 хувиар өссөн байна.

  • Цэвэр ашиг 2023 оны хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 88%-аар өсч 15.13 тэрбум төгрөгт хүрсэн. Ийнхүү 2023 оны эцсийн зорилтот түвшин 29 тэрбум төгрөгт хүрэхээс одоогийн байдлаар ашиг 52%-ийн гүйцэтгэлтэй байна.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ