• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“БиДиСЕК ҮЦК” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-07 17:37:44

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • 2023 оны эхний хагас жилд нийт хөрөнгийн хэмжээ 45.1 тэрбум төгрөгт хүрч, 2022 оны эхний хагас жилээс 93%-иар өссөн үзүүлэлттэй.
  • Нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өсч 5.6 тэрбум төгрөгт хүрсэн ба тайлант хугацаанд 466.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

"БиДиСЕК ҮЦК" ХК-ийн брокер болон андеррайтерийн үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд:

  • Үнэт цаасны арилжааны хувьд 2023 оны эхний хагас жилд нийт 334.5 тэрбум төгрөгийн арилжаа хийж гүйцэтгэсэн нь МХБ-ийн нийт арилжааны 32.6%-ийг дангаар эзэлжээ.
  • Монголын банкны системд нөлөө бүхий хамгийн том арилжааны банк болох “ХААН Банк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулж, 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.
  • Монгол улсад давхар даатгалын үйл ажиллагаа явуулдаг цор ганц даатгалын байгууллага болох “Үндэсний давхар даатгал” ХК-ийн нийтэд санал болгох үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах зөвшөөрлийг авсан.
  • 1991 оноос тасралтгүй 30 гаруй жил тогтмол үйл ажиллагаа явуулж буй Монголын томоохон хэвлэлийн үйлдвэр болох “Мөнхийн үсэг” ХХК-ийн хаалттай бондыг биржийн бус зах зээлд гаргаж, 3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.
  • Монголын хамгийн том арилжааны банк болох “ХААН Банк” ХК-ийн гаргаж буй 30 сая ам.долларын үнийн дүн бүхий Монголын анхны ногоон бондыг гаргах зөвшөөрлийг авсан байна. 

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.
Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.