• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2014-08-06 14:13:10
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Кастодианы үйл ажиллагааны ахисан түвшний сургалт”- нд хамрагдагсдад  хандан үг хэллээ.

Тэрээр нээж хэлсэн үгэндээ Монголын хөрөнгийн биржийн явуулж буй үйл ажиллагааг  олон улсын түвшинд сонгодог утгаар нь хөгжүүлэх, дэлхийн жишигт хүргэх зорилготой ажиллаж байгаагаа илэрхийлж, суралцагчдад мэдлэг, боловсролоо дээшлүүлэх их үйлст амжилт хүслээ.

Энэхүү сургалтанд Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон ҮЦТТТХТөв зэрэг байгууллагын 20 гаруй мэргэжилтнүүд  хамрагдаж байна.

Кастодиан банк нь хөрөнгө оруулагчийн мөнгө, хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг найдвартай хадгалах, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагатай тулгалт хийх, үнэт цаас хүлээн авах, шилжүүлэх, ногдол ашиг болон бусад орлогыг хүлээн авах, байршуулах, үнэт цаас худалдан авсан мөнгийг шилжүүлэх гэсэн үндсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага.

Тус банкны үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлснээр хил дамнасан үнэт цаасны арилжаанд оролцох, мэргэжлийн хөрөнгө оруулагчид зэх зээлд нэвтрэх, дотоод руу чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэх, мэдээллийн ил, тод байдал сайжрах зэрэг давуу талуудтай байдаг. 
 
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ