• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-03 06:41:38

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 431,176,018.40 төгрөгийн үнийн дүн бүхий 938,542 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал говь импэкс" ХК (MNG +14.29%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+8.75%), болон "Монгол секюритиес" ХК (MSC+6.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн" ХК (DAH-15.00%), "Гонир" ХК (GNR- 14.89%) болон "УБ-БҮК" ХК (BUK- 10.00%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 30,795 ширхэг нэгж эрх 22,201,120 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд долларын 54 ширхэг үнэт цаасыг 5,400 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.55 хувиар буурч 39202.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,242,805,601,650.48 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ