• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42417.53

( 402.44 0.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42417.53 402.44
MSE A Индекс 16792.79 194.48
MSE B Индекс 12205.05 385.1

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-22 17:08:29

Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-22 10:52:02

2024 оны 4 дүгээр сарын 15-наас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний хооронд өдөрт дунджаар 31,058,983,477 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-11-19 08:36:14

Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 144,643,900,939.48 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 100 компанийн 7,216,471 ширхэг хувьцаа 2,001,272,270.66 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 

 № Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 CUMN CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС 2,642,021 571,878,134
2 APU АПУ 266,813 397,144,970
3 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН  322,600 294,763,082
4 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 16,741 163,467,410
5 MFG Мандал Ирээдүйн Өсөлт 133,175 130,339,219
6 TUM ТҮМЭН ШУВУУТ 262,799 104,418,608
7 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 863,649 83,465,357
8 AMT ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС 1,062,451 81,032,612
9 MFC МОНОС ХҮНС 609,685 56,954,879
10 GOV ГОВЬ 133,570 44,403,545

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 TTOL Апекс Капитал ҮЦК          2,927,365             880,769,009
2 MNET Ард секюритиз ХХК          1,615,667             656,551,100
3 GLMT Голомт Капитал ХХК          2,641,713             582,238,694
4 MIBG Мандал Капитал Маркетс ҮЦК             881,222             439,742,783
5 BDSC БиДиСек ХК          1,266,660             435,680,357
6 TDB Ти Ди Би Капитал ХХК             854,523             256,678,694
7 GNDX Гендекс ХХК             118,025             167,541,838
8 STIN Стандарт инвестмент ХХК             357,985             134,514,220
9 ARD Өлзий энд КО капитал ХХК             437,892             123,263,996
10 BUMB Бумбат-Алтай ХХК             314,080               95,384,606

     

                                                            Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

Багцын арилжаа:

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Анхдагч зах зээлийн арилжаа:

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гаргасан "ЭТТ Бонд" өрийн хэрэгслийн гуравдугаар транчийн 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй, 1,425,000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ ширхэг, нийт 142,500,000,000 /нэг зуун дөчин хоёр тэрбум таван зуун сая/ хүртэлх төгрөгийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай авч 5 хөрөнгө оруулагчийн нийт 142,404,600,000 /нэг зуун дөчин хоёр тэрбум дөрвөн зуун дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий 1,424,046 ширхэг бондыг худалдан авах захиалга ирсэн байна.

Огноо Хугацаа Хүү үнэ тоо ширхэг үнийн дүн авсан ҮЦК
2021.11.11 3 жил 10%      100,000 37 3,700,000 ARGB
9 900,000 BUMB
1,424,000 142,400,000,000 BDSC
Нийт /төг/ 1,424,046 142,404,600,000  

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 58 ширхэг, ам.долларын 293 ширхэг бондыг нийт 89,255,123 төгрөгөөр арилжаалав. 

Д/д Өдөр Үнэт цаасны нэр Дээд Доод Арилжсан ширхэг Үнийн дүн
1 2021.11.15-2021.11.19 ETTD-BD-10/04/23-C0011-6.8   284,891   284,865                293           83,465,523
2 ETTM-BD-26/08/24-C0019-10     99,000     99,000                  10                990,000
3 ICBN-BD-17/08/23-C0016-13   100,000   100,000                    1                100,000
4 LNBD-BD-02/07/23-C0014-14   100,000     99,900                  47             4,699,600
НИЙТ       351           89,255,123

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 222,223 ширхэг нэгж эрхийг 148,773,545.82 төгрөгөөр арилжаалав.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MFG Мандал ирээдүйн өсөлт 133,175 130,339,219.43
2 XOC Үндэсний хувьчлалын сан 89,048 18,434,326.39

2021 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,291,357,895,106.33 төгрөг болсон бол ТОП-20 индекс 40035 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

                                                                                МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ