• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44693.58

( 105.46 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44693.58 105.46
MSE A Индекс 17799.4 0.15
MSE B Индекс 12207.55 27.79

Мэдээ мэдээлэл

ТОП 100  АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮНЭТ ЦААСЫГ ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2024-03-29 20:01:52

“Монголын хөрөнгийн бирж” ХК дээрх аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа бүртгүүлэн арилжихад тавигдах шаардлагыг бууруулах, бүртгэх ажиллагааг богино хугацаанд түргэвчилсэн зарчмаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтүүдийг “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д тусган хялбаршуулах, олон нийтэд нээлттэй компани болохтой холбоотой цогц мэдээллийг хүргэх бэлтгэл ажлыг хангаж байна.

3-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-29 17:08:52

Энэ өдөр нийт 2,920,809,763 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохиойн байгууллаа.

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

САНГИЙН ЯАМНААС ХӨРӨНГИЙН БИРЖИД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2014-07-30 18:07:21
Өмнө нь Хөрөнгийн биржээр дамжин хийгддэг байсан Засгийн газрын үнэт цаасны арилжааг 2012 оноос эхлэн Монголбанкинд шилжүүлсэн байна. Харин УИХ-ын 2013 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Хөрөнгийн биржид үүрэг өгсөн байна. Энэхүү үүрэг даалгаварт Засгийн газрын үнэт цаасны арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулахад зах зээлд оролцогч байгууллагууд бэлтгэгдсэн эсэх, програм хангамж, клиринг, төлбөр тооцоо, тайлан бүртгэлийг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх боломжтой эсэхэд судалгаа хийж ойрын хугацаанд эргэн танилцуулахыг Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангарт даалгасан байна.
 
 
Мэдээлийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ