• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

МХБ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-09 02:41:17

Монголын хөрөнгийн бирж нь 2012 оноос дэд бүтцийн шинэчлэлтийг хийж олон улсын стандартад нийцсэн MIT системийг зах зээлд нэвтрүүлсний үр дүнд арилжааны цахим шилжилтийг хийсэн бөгөөд өнөөдөр нийт арилжааны 95 хувь нь цахим хэлбэрээр хийгдэж байна. Цаашид шинээр зах зээлд орж байгаа хөрөнгө оруулагчдад цахим арилжааг сурталчлах, тэднийг оролцоог өсгөх замаар зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор харилцагчиддаа цахим арилжааны үйлчилгээ үзүүлдэг үнэт цаасны компаниудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж санал солилцлоо.

Үнэт цаасны компаниудиас харилцагчдад үзүүлэх үйлчилгээг цахимжуулах процессийг эрчимжүүлэх, зах зээлийн оролцогч байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа улам нягтруулж ажиллахаар санал нэгдлээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ