• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

Мэдээ мэдээлэл

“CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ АМЖИЛТТАЙ АВЛАА

2021-11-08 13:05:02

Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн “Cэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь нийт хувьцааныхаа 15% буюу 119,966,060 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдөр буюу 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18:00 цаг хүртэл авч дууслаа.

“Cэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 9,643 хувь хүн, аж ахуйн нэгжийн нийт 40.1 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 60.7 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Үндсэн андеррайтер “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн ирүүлсэн төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгосон хувьцааны 50 хувь буюу нийт 77,977,939 ширхгийг болон олон нийтээс ирүүлсэн 1000 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 48.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо.

Тус үнэт цаасны захиалга нь санал болгосон дүнгээс давсан тул СЗХ-ны зөвшөөрлийн дагуу санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх хувьцааг нэмэлтээр гаргаж байгаа бөгөөд энэхүү нэмэлт хувьцааны 89 хувь буюу 16,061,618 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 1,993,291 ширхэг хувьцааг “Cэнтрал Экспресс Си Ви Эс” ХК болон “Премиум Групп” ХХК-ийн ажилтнуудад хуваарилахаар болсон байна

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ