IPO

Индекс

39360.66

( -152.87 -0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 39360.66 -152.87
MSE A Индекс 13879 -25.85
MSE B Индекс 12080.01 -99.81

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН БОНД” МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА

2021-11-29 09:37:57

Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 44 иргэн, аж ахуйн нэгж оролцож нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

"БОГД БАНК" ХХК-ИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-11-29 09:22:14

Шинээр гаргаж буй үнэт цаасны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд хуваарилна.

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-11-29 06:32:16

Өнөөдрийн арилжаагаар 1,669,718 ширхэг үнэт цаасыг нийт 410,531,063.06 төгрөгөөр арилжаалсан байна.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД"-ЫН 3-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫГ 2021.09.13-НЫ ӨДРӨӨС ХҮЛЭЭН АВНА

2021-09-10 03:25:52

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 200 дугаар тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02-р сарын 03-ны өдрийн А/10 тоот тушаал, 2021 оны 05-р сарын 03-ны өдрийн А/38 тоот тушаалаар тус тус бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гарган арилжаалах 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий "Инвескор Бонд" (MSE:ICBN) өрийн хэрэгслийн нэг болон хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 6 дугаар сарын 14-16-ны болон 2021 оны 8-р сарын 9-13-ны өдрүүдэд тус тус явагдаж, нийт 14 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. 

Тус өрийн хэрэгслийн хөтөлбөрийн сүүлийн буюу гуравдахь транч болох жилийн 13 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, нийт 6.0 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Биржээр дамжуулан 2021 оны 9-р сарын 13-17-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч, арилжааг зохион байгуулах бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу уг  захиалгын хэмжээ 6.0 тэрбум төгрөгт хүрмэгц анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хаана. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ