• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-07-20 01:15:05

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 13,216,446,053 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 54 компанийн 3,442,474 ширхэг хувьцаа 1,356,743,151 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
         1 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 48,789 433,250,925
         2 GOV ГОВЬ 1,117,099 271,180,955
         3 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 618,756 146,267,199
         4 APU АПУ 150,520 129,232,989
         5 AIC АРД ДААТГАЛ ХК 58,167 79,145,786
         6 UID УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР 32,145 67,333,978
         7 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 650,044 48,675,081
         8 TTL ТАВАН ТОЛГОЙ 3,587 24,959,550
         9 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 19,159 23,781,725
       10 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК 24,077 22,078,156

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 Ард секюритиз ХХК         2,351,159         1,226,729,992
2 БиДиСек ХК         2,240,002            653,857,368
3 Эм Ай Би Жи ХХК             15,039            128,450,465
4 Апекс Капитал ҮЦК           445,567            113,331,709
5 Өлзий энд КО капитал ХХК           486,735            103,798,808
6 Бумбат-Алтай ХХК           321,575            102,260,134
7 Новел инвестмент ХХК             48,982             76,690,079
8 Ти Ди Би Капитал ХХК           290,396             69,798,823
9 Голомт Капитал ХХК           335,654             63,303,085
10 Нэйшнл сэкюритис ХХК           111,841             63,077,287

                                                                        Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

 2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Анхдагч зах зээлийн арилжаа:

 “ЛэндМН Бонд” нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдаж, нийт 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 504 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 75,835 ширхэг буюу 7,583,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 505  худалдан авах захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс  51.6 хувиар давсан дүн юм.

Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн
1 "Райнос инвестмент ҮЦК" ХХК 20,505 2,050,500,000
2 "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК 18,953 1,895,300,000
3 "Зэт жи би ҮЦК" ХХК 4,543 454,300,000
4 "Мирэ эссэт секьюритис монгол ҮЦК" ХХК 2,014 201,400,000
5 "Бидисек ҮЦК" ХК 1,388 138,800,000

 

Компанийн бондийн хоёрдогч зах зээлийн арилжаа:

Д/д Үнэт цаасны нэр Дээд Доод Арилжсан ширхэг Үнийн дүн Хүү %
1 ЕТТ бонд төгрөг     100,000   100,000             30             3,000,000 10.00
2 ЕТТ бонд доллар     284,922   284,890     23,885     6,804,903,050 6.80
3 Лэнд Бонд     100,000   100,000          185           18,500,000 14.00
НИЙТ     24,100     6,826,403,050  

 

 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар Үндэсний хувьчлалын сангийн 135,891 ширхэг нэгж эрхийг нийт 33,299,851 төгрөгөөр арилжаалсан байна. 

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,916,136,681,642 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33007.5  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.94 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ