• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-06-07 02:23:02

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,920,318,568.89 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 53 компанийн  2,723,401 ширхэг хувьцаа 1,812,944,946.40 төгрөгөөр арилжаалагдсан байна.

 № Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1  BUN   БУЛГАН УНДРАГА                   7,324            747,460,020
2  AARD   АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ                 50,491            532,086,300
3  ADB   АРД КРЕДИТ ББСБ ХК               499,486            130,893,455
4  AIC   АРД ДААТГАЛ ХК                 56,196              73,533,016
5  XOC   ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН               263,810              69,476,458
6  GOV   ГОВЬ               206,175              48,830,847
7  APU   АПУ                 61,074              43,633,314
8  ETTD   ETTD-BD-10/04/23-C0011-6.8                      124              35,344,164
9  MNP   МОНГОЛ ШУУДАН ХК                 23,907              29,980,740
10  MNDL   МАНДАЛ ДААТГАЛ               351,929              25,222,279

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 2,182,905    3,006,501,279.14
2 BUMB Бумбат-Алтай ХХК 750,801       150,511,459.68
3 BDSC БиДиСек ХК 568,274       126,674,232.26
4 GLMT Голомт Капитал ХХК 544,595         94,501,512.90
5 STIN Стандарт инвестмент ХХК 318,341         54,759,054.59
6 TTOL Апекс Капитал ҮЦК 230,084         50,011,835.11
7 ARD Өлзий энд КО капитал ХХК 293,899         47,108,620.44
8 TDB Ти Ди Би Капитал ХХК 295,932         37,625,967.59
9 NSEC Нэйшнл сэкюритис ХХК 73,084         36,124,135.52
10 ARGB Аргай бэст ХХК 101,558         30,119,406.20

                                                                        Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

 ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 сарын 04-ний өдрийн хооронд нийт 309,601 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн  22 ширхэг бондыг 2,198,000 төгрөгөөр, ЕТТ ам.долларын 124 ширхэг компанийн бондыг 12,404 доллараар арилжаалсан байна. 

 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 263,810 ширхэг нэгж эрхийг нийт 69,476,457.59 төгрөгөөр арилжаалсан байна. 

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:

Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаасыг нийт 355,000 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,672,699,477,120.24 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,067.67 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.34 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ