• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42417.53

( 402.44 0.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42417.53 402.44
MSE A Индекс 16792.79 194.48
MSE B Индекс 12205.05 385.1

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-22 17:08:29

Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-05-07 13:25:18

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7,056,534,972.05 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 59 компанийн 9,119,345 ширхэг хувьцаа 5,469,260,304.15 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1  AARD   АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ            281,636          3,380,044,090
2  XOC   ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН         5,377,154          1,587,274,668
3  ADB   АРД КРЕДИТ ББСБ ХК         3,274,274          1,015,241,370
4  AIC   АРД ДААТГАЛ ХК            252,176             376,875,133
5  APU   АПУ            257,635             185,925,753
6  LEND   ЛЭНДМН ББСБ ХК         2,182,760             107,875,173
7  UID   УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР              51,370             101,293,101
8  MNDL   МАНДАЛ ДААТГАЛ         1,057,879               78,712,561
9  TTL   ТАВАН ТОЛГОЙ                5,406               37,072,730
10  GOV   ГОВЬ            130,398               31,236,644

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 13,570,238        10,661,745,648
2 TDB Ти Ди Би Капитал ХХК 3,454,656          1,024,132,373
3 BDSC БиДиСек ХК 2,243,863             456,681,762
4 BUMB Бумбат-Алтай ХХК 1,450,278             430,876,962
5 GLMT Голомт Капитал ХХК 944,834             192,543,981
6 NOVL Новел инвестмент ХХК 251,412             184,380,461
7 ARD Өлзий энд КО капитал ХХК 1,069,128             170,610,666
8 STIN Стандарт инвестмент ХХК 690,237             170,136,829
9 TTOL Апекс Капитал ҮЦК 698,144             147,594,347
10 NSEC Нэйшнл сэкюритис ХХК 305,439             112,926,537

                                                                        Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 сарын 07-ны өдрийн хооронд нийт 1,472,080 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн бондын арилжаа явагдаагүй болно.

 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,377,154 ширхэг нэгж эрхийг нийт 1,587,274,667.90 төгрөгөөр арилжаалсан байна. 

2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,724,315,392,597.55 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 37,056.65 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ