IPO

Индекс

37885.19

( 299.24 0.8% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 37885.19 299.24
MSE A Индекс 10160.67 0
MSE B Индекс 13179.14 0

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-22 06:38:44

Өнөөдрийн арилжаагаар 4,843,369 ширхэг үнэт цаасыг нийт 2,393,758,555.06 төгрөгөөр арилжаалсан байна.

4-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-21 07:22:53

Өнөөдрийн арилжаагаар 3,903,156 ширхэг үнэт цаасыг нийт 1,921,901,482.52 төгрөгөөр арилжаалсан байна.

4-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-20 06:50:38

Өнөөдрийн арилжаагаар 2,183,089 ширхэг үнэт цаасыг нийт 2,417,156,957.20 төгрөгөөр арилжаалсан байна.

Мэдээ мэдээлэл

“ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИХ” АРГА ХЭМЖЭЭГ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-03-05 14:32:43

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой тус арга хэмжээг олон улсын хөрөнгийн биржүүд Эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч  хатагтай Илэйн Конкиевич, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Ханнес Такач болон МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн хатагтай Л.Болормаа нар оролцож жендерийн эрх тэгш байдлын төлөө нэгдэж, Монголын хөрөнгийн биржийн 6,424 дэх арилжааг нээлээ.  

Нээлтийн үеэр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч  хатагтай Илэйн Конкиевич хэлэхдээ, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийг эмэгтэйчүүдэд анхаарч чиглүүлэхийн тулд, санхүүжилтийн аливаа шийдвэрийг жендэрийн өнцгөөс харж, гаргаж буй шийдвэр бүр эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих эсвэл ухраах эсэхийг харгалзаж үзэх нь чухал юм. Иймд, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь МУЗГ-т жендэрийн мэдрэмжтэй, үндэсний санхүүжилтийн стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа бөгөөд энэхүү стратегийг боловсруулахдаа хөгжлийн санхүүжилтийн дутагдлыг нөхөх боломжууд, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг онцгой анхаарч байна” гэв.

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн хатагтай Л.Болормаа

“Эмэгтэйчүүд нь эдийн засгийн хөдөлгөгч хүч хэдий ч бизнес эрхлэх боломж хязгаарлагдмал хэвээр байна. “Эмэгтэй эзэнтэй бизнес”-ийг тодорхойлох тодорхойлолт болон тоо статистик байхгүйгээс эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд төр засгаас бодит дэмжлэг үзүүлж чадахгүй байна” гэв.

Жендерийн тэгш оролцоог хангах нь хүний эрх, эрх чөлөөний шударга зарчмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бизнесүүд, байгууллагууд бүрэн хүчин чадлаа дайчлан ажиллах, ажлын үр дүнг үнэмлэхүй хэмжээнд нэмэгдүүлдэг болох нь дотоод, гадаадын олон судалгаа, практик туршлагаар батлагдсан байдаг. Иймд Монголын хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан ойн жилд бидний зүгээс жендерийн тэгш оролцоог хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа хандан уриалж байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ