IPO

Индекс

33219.23

( 839.33 2.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 33219.23 839.33
MSE A Индекс 9826.68 2.78
MSE B Индекс 10699.14 300.21

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-03 15:15:29

Өнөөдрийн арилжаагаар 1,208,410 ширхэг үнэт цаасыг нийт 714,203,871.48 төгрөгөөр арилжаалсан байна.

“ХҮРД” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2021-03-03 13:34:21

"Хүрд” ХК  нэгж хувьцаанд 479 төгрөг буюу нийт 64,792.4 мянган төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

3-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-02 15:05:57

Өнөөдрийн арилжаагаар 4,933,960 ширхэг үнэт цаасыг нийт 7,228,123,734.64 төгрөгөөр арилжаалсан байна.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ БАЙГУУЛАГДАЖ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

2021-01-18 11:44:54

Монголын хөрөнгийн бирж  үүсгэн байгуулагдсаны түүхэн 30 жилийн түүхэн ойн мэндийг биржийн хамт олондоо болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамтран зүтгэж буй зах зээлийн бүх оролцогчиддоо хүргэе.

Монгол Улс тэртээ 30 жилийн өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн үед өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 22 дугаар тогтоолоор байгуулсан билээ.

Тухайн цаг үед Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, ард иргэдийг хувийн өмч хөрөнгөтэй болгох, түүнийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах түүхэн чухал ажлыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хийсэн. Үүний хүрээнд улсын 475 үйлдвэрийн газрууд хувийн өмчид шилжиж, нийт хүн амын тал гаруй хувь нь тэдгээрийн хувьцаа эзэмшигч болж байсан.

Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн техник технологи, хууль эрх зүйн орчин олон улсын жишгийн дагуу шинэчлэгдэж, манай зах зээл хөгжлийн шинэ шатанд гарлаа.

Сүүлийн жилүүдэд манай хөрөнгийн зах зээлд хувьцаа бондын арилжаа идэвхжиж, шинээр болон нэмж үнэт цаас гаргах зэрэг олон үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаагийн зэрэгцээ онцлог шинэ үйл явдлуудаар дүүрэн байлаа. Тухайлбал, 2017-2020 онуудад МХБ дээр түүхэн дээд хэмжээний хувьцаа, ЗГҮЦ-ны арилжаа хийгдсэн, хамгийн олон IPO бүртгэгдсэн, үүнд үнэт цаасны анхны давхар бүртгэл, даатгалын компанийн үнэт цаас бүртгэгдсэн, давхар бүртгэлтэй үнэт цаас гадаадын бирж болон МХБ хооронд хөрвөн арилжигдах боломжтой болсон, манай бирж дээр урьд өмнө арилжигдаж байгаагүй цоо шинэ бүтээгдэхүүнүүд болох хамтын хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нэвтэрсэн зэрэг ололт амжилттай байна.

Манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл дэлхийн бусад улс орнуудын зах зээлтэй улам бүр холбогдож, түүний хэрээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол ч ихээр нэмэгдэж байгаа нь манай улсад үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг улам бүр боловсронгуй болгох түүнд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, эрх зүйн орчныг цаашид төгөлдөржүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тавигдаж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн бирж идэвхи санаачлагатай оролцож, арилжигдаж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулан зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч Та бүхэнтэй бүхий л талаар хамтран ажиллаж байгаад талархаж байна.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх Та бидний хамтын ажиллагаа улам бүр дэвжин дээшилж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит үр дүнгээ өгч, хөгжлийн түүчээ болон өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхний ирээдүйн ажилд амжилт, амьдралд чинь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ