• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

"БОРНУУР" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

2020-11-23 19:29:18

"Борнуур" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Борнуур сумын Соёлын төвд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, хурал, цуглаан явуулах боломжгүй болсон тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчид та бүхэн хуралд оролцохдоо bornuurxk@gmail.com хаягаар бүртгүүлэх бөгөөд  хурад оролцох нэр, холбоос заавар нь бүртгүүлсэн цахим хаягаар очих болно. Цахим бүртгэл 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн 00:00 цагаар дуусгавар болно.

Хурлын бүртгэлийн өдөр: 2020 оны 11-р сарын 09-ний өдөр

Хурал хуралдах огноо: 2020 оны 11 сарын 25-ны өдөр

Хурал эхлэх цаг: 11:00 цаг

Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн санхүү үйл ажиллагааны тайлан

2. Компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах

3. Ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн шийдвэр

4.Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох


Холбоо барих утас: 88222323, 89114474
 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ