• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 3-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-03-27 17:53:17

Энэ сарын сургалтад авто инженер, аялал жуулчлалын мэргэжилтэн, цахилгааны инженер, нягтлан бодогч, орчуулагч, химийн технологич, бизнесийн удирдлагын мэргэжилтэн, сэтгүүлч зэрэг салбар салбарын төлөөлөл хамрагдсан.

3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-27 17:24:05

Энэ өдөр нийт 3,786,647,974 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААТАЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ

2020-09-10 12:49:49

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах болсонтой холбогдуулан Монголын хөрөнгийн биржид хандаж, ногдол ашиг авах, үнэт цаасны данс нээлгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг арилжаалах боломжтой эсэх асуудлаар тайлбар, мэдээлэл хүсч байгаа иргэдийн тоо ихээхэн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:

  • Ногдол ашгаа хэрхэн авах вэ?

Та үнэт цаасны компанидаа хандан дансаа баталгаажуулснаар ногдол ашгаа хүлээн авах бөгөөд "ҮЦТХТ" ХХК-иас ногдол ашгийн гүйлгээг долоо хоногт багцлан нэг удаа гүйцэтгэж байна. Ковид-19 цар тахлын эрсдлийг бууруулах зорилгоор үнэт цаасны дансгүй эсвэл дансаа баталгаажуулаагүй иргэд ebarimt-ийн аппликэйшн ашиглан ажлын 3 хоногт ногдол ашгаа хүлээн авах боломжийг олгоод байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ebarimt.mn хуудсаар авна уу.

  • Үнэт цаасны данс хэрхэн нээлгэх вэ?

Хэрэв иргэн үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл юуны түрүүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас, "1072 хувьцааны мэдээллийн төв"-ийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй.

Үнэт цаасны дансыг 2018 оноос эхлэн цахимаар нээх боломжтой болсон тул иргэд заавал үнэт цаасны компани дээр биеэр очихгүйгээр дансаа нээлгэж болно. Уг дансыг хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана. Үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 

  1. “Апекс Капитал ҮЦК” ХХК - https://dbx.apex.mn/
  2. “Ард Капитал ҮЦК” ХХК - http://dbx.ardcapital.mn
  3. “Ард Секюритиз ҮЦК” ХХК - http://ardsecurities.com/
  4. “БиДиСЕК ҮЦК” ХК - https://reg.bdsec.mn/
  5. “Бумбат Алтай ҮЦК” ХХК http://dbx.bumbat.mn/
  6. "Гаүли ҮЦК" ХХК - http://www.gauli.mn/
  7. “Голомт Капитал ҮЦК” – SocialPay
  8. “Гүүдсек ҮЦК” ХХК -  https://goodsec.mn/online
  9. “Масдак ҮЦК” ХХК - http://masdaq.msem.mn/login
  10. “Өндөрхаан ҮЦК” ХХК - https://undurkhaan.msem.mn/
  11. “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК - https://www.tdbcapital.mn/page/open-brokerage-account
  12.  “Стандарт Инвесмент ҮЦК” ХХК - https://dbx.standardinvestment.mn/
  13. "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК - https://xacex.tengercapital.mn/

Мөн "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ETT гар утасны апплейкшнээр дамжуулан 20 гаруй үнэт цаасны компаниудад данс нээлгэх боломжтой юм.

Монголын хөрөнгийн биржийн нийт гишүүн брокерийн компаниудын хаяг байршлын мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа худалдах, өв залгамжлал хийлгэх боломжтой юу?

Одоогоор боломжгүй. 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын дагуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй бөгөөд хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй байна.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

"1072 хувьцааны мэдээллийн төв" -ийн 1800-1072 утас болон http://1072.ett.mn/ цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ