• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙН ШИЙДВЭРҮҮДИЙН НЭГТГЭЛ

2020-02-20 17:37:43

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.3.5 дахь заалтад тус тус заасны дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани нь ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ жил бүрийн 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлж, нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг билээ.  

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар бүртгэлтэй нийт 198 компаниас нэр бүхий 95 компани хууль журмын дагуу шийдвэрээ ирүүлээд байна. Эдгээр компаниудаас 29 компани нь ногдол ашиг хуваарилах, 2 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх, харин үлдсэн 64 компани нь ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэр ирүүлсэн байна.

Ногдол ашгийн шийдвэрийн нэгтгэлийг Энд дарж үзнэ үү. 

Нэгтгэлийн excel хувилбарыг Энд дарж татаж авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ