• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

2020-02-10 18:56:19

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК /МХБ/ нь 2019 оны санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, цахим хуудсандаа нийтэллээ. Тайлант хугацаанд дараах голлох үр дүнд хүрэв. Үүнд: 

  • 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 251 удаагийн арилжаагаар 132 компанийн 450.3 сая ширхэг хувьцааг 133.5 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 97.4 мянган ширхэг үнэт цаасыг 9.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 143.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
  • “Түмэн шувуут” ХК, “Ард кредит ББСБ” ХК, “Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК-иуд  МХБ-ийн  анхдагч зах зээлийн арилжаагаар нийт  42.4 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн нь анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.5 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. 
  • Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.27%-иар өсч, 2.69 их наяд төгрөгт хүрлээ. 
  • "Монгол хувьцаа ҮЦК" ХХК, "Домикс ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн гишүүнээр элсүүлэв.
  • Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг боловсруулж батлав. 
  • Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ зэрэг нийт 12 аймгийн төв болон 30 сумдад амжилттай зохион байгуулж нийт 15,000 гаруй иргэдийг хамруулав. 
  • Бүртгэлтэй компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, арилжаа нь зогссон, компанийн өөрийн хүсэлт зэрэг шалтгаанаар нийт  23 компанийг бүртгэлээс хасав. 
  • Тайлант хугацаанд МХБ ТӨХК нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц болох MIT системийн ашиглалт, элэгдэл хорогдлын зардлыг системийг ашиглагч дэд бүтцийн байгууллагуудтай хувааж, хариуцах талаар холбогдох ажлыг эхлүүлсэн боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй тул өнгөрсөн оны адил MIT системийн ашиглалттай холбоотой бүхий л зардлыг  дангаар хариуцаж, 1.2 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайландаа хүлээн зөвшөөрсөн нь ийнхүү алдагдалтай ажиллахад хүргэжээ. Тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 
  • Улсын төсөвт нийт 458.6 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн нь өмнөх оны мөн үеэс  26.5%-аар өссөн үзүүлэлт болсон байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ